Увс аймагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

img

 

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар  гуравдугаар сарын 08-ны өдрийн 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:55 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. 

 

Мөн тус аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар гуравдугаар сарын 08-ны өдрийн 13:44 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 13:53 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ