Дээд лигийн тэргүүн тоглогчоор Б.Билгүүн тодорлоо

"Дээд лиг"-ийн Комиссар Б.Ялалт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Янзтай" дээд лигийн шилдгүүдийг зарлалаа.
"Дээд лиг"-ийн Комиссар Б.Ялалт "Энэ удаагийн лигийн тэмцээн 130 сая төгрөгийн шагналын сантай.
-
1 дүгээр байр 100 сая төгрөг
-
2 дугаар байр 20 сая төгрөг
-
3 дугаар байр 10 сая төгрөгийн шагналтай.
Энэ жил лигийн тэргүүн тоглогч болон финалын MVP гэдэг шагналыг тусад нь шалгаруулна.
-
Лигийн тэргүүн тоглогч - Лигийг оноо авалтаар тэргүүлсэн "Хасын хүлгүүд баг"-ийн довтлогч, ОУХМ Б.Билгүүн
-
Шилдэг хамгаалан тоглогч - Самбараас бөмбөг авалт, бөмбөг таслалт, хаалтаар лигийн эхний тавд бичигдсэн ганц тоглогч, "Архангай алтан дорнодын дайчид" багийн төвийн тоглогч О.Энхбаатар
-
Шилдэг шинэ тоглогч - "Тэнүүн өлзий металл" багийн хамгаалагч Т.Ууганбаяр
-
Шилдэг зургаа дахь тоглогч - Алдар танан гарьд багийн тоглогч , ОУХМ Б.Мөнхболд тус тус шалгарлаа
Шагналыг ирэх долоо хоногийн тоглолтуудын өмнө гардуулна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ