Гахайн зүрх суулгуулсан анхны өвчтөн нас баржээ

img

Америкийн мэс засалчид генийн хувьд хувиргасан гахайн зүрх шилжүүлэн суулгасан дэлхийн анхны өвчтөн нас баржээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Дэвид Беннет 57 настай байсан бөгөөд эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүн болж, дэлхий даяарх донорын эрхтний нэн хомсдолтой байдлыг шийдвэрлэх боломжийг олгосон мэс засал хийгдсэнээс хойш хоёр сар амьдарч чаджээ. 

 

Түүнд гахайн зүрх суулгах мэс засал нэгдүгээр сарын долооны өдөр болсон юм. Анхандаа шинэ зүрх хэвийн ажиллаж эхэлсэн ч хэд хоногийн дараагаас Беннетийн бие муудаж эхэлжээ. Ингээд тэрбээр гуравдугаар сарын наймны өдөр нас барсан гэж Мэриленд мужийн Их сургуулийн дэргэдэх анагаах ухааны төв мэдээлсэн байна.

 

Беннет үхлийн аюултай зүрх судасны өвчинтэй байсан бөгөөд эмчийн туршилтад орох нь амьдрах цорын ганц боломж байсан гэнэ. Мэс заслаас өмнө тэрбээр зургаан долоо хоногийн туршид аппаратад залгуулсан байсан гэнэ.

 

Мэс заслын өмнө Беннет энэ туршилт нь эрсдэлтэй гэдгийг мэдэж байсан бөгөөд Мэриленд мужийн их сургуулийн мэргэжилтнүүд гахайн зүрх шилжүүлэн суулгахын тулд эрх баригчдаас тусгайлан зөвшөөрөл авч байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-03-10