Америкийн сансрын нисэгч Оросын шагналыг буцаажээ

img

Сансарт дөрвөнтөө ниссэн, Оросын "Союз" хөлгөөр ч нисэж байсан Америкийн сансрын нисэгч Скотт Келли Оросын төрийн шагналаас татгалзаж байгаагаа мэдэгджээ. 

 

Тэрбээр "Сансар эзэмшихэд гавьяа байгуулсны төлөө" төрийн шагнал хүртэж байсан бөгөөд Орос улс Украин руу халдаж байгааг эсэргүүцэн энэ шагналаа буцаахаар болсон байна. 

 

Скотт Келли Твиттер хуудсандаа энэ шагналыг өөрт нь 2011 онд гардуулж байсан, ерөнхийлөгч асан Дмитрий Медведевт хандан "энэхүү шударга бус дайнд хүү нь амь эрсэдсэн орос ээжид" медалийг нь өгөхийг хүсжээ. "Би энэ медалийг Вашингтон дахь Оросын Элчин сайдын яам руу шуудангаар илгээнэ" хэмээн Келли бичсэн байна. 

 

2015-2016 онд Оросын сансрын нисэгчидтэй хамт Олон улсын сансрын станц дээр жил орчим хугацааг өнгөрүүлсэн Америкийн анхны сансрын нисэгч Келли Твиттер хуудсандаа Украин дахь дайны талаар ихээхэн бичдэг. Тэрбээр Оросын түрэмгийллийг эсэргүүцэн, Украиныг дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ахиж Оросын хөлөгт суудал олдохгүй гэдгээ мэдэж байгаа л байгаа даа, эсвэл тэтгэвэрт гарахдаа Байденд гөбсөө худалдаж янхандаж байгаа царай ч юмуу.
2022-03-10
Оросын хөдөлгүүртэй пуужингаар сансарт нисчихээд овоо муу гаруу гүй юу.
2022-03-10