Монголд даралтны эмийн үнэ олон улсын дундажаас 15.6 дахин өндөр байна

img

Аудитын байгууллагаас Монгол Улсын эмийн салбарт дүн шинжилгээ хийжээ. Аудитаар эмийн салбар бүхэлдээ ноцтой зөрчил дутагдалтай байгааг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл эмийн салбарын нэг ч асуудал хангалттай үнэлгээ авсангүй. Тухайлбал:

 

 

Эмийн үнэ олон улсын жишгээс өндөр байна

 

ЭМЯ-наас 2012 онд хийсэн судалгаагаар Монголын зах зээл дэх эмийн үнэ олон улсын жишгээс багадаа 2.24 дахин өндөр байжээ. Үүний дараа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн судалгаа мөн л адил үр дүнг харуулсан байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмүүдээс хамгийн өндөр санхүүжилт авдаг артерийн даралт бууруулах 6 төрлийн эмийн үнийг олон улсын дундажтай харьцуулахад 5.4-15.6 дахин өндөр байна. Тэгвэл Монголын зах зээлийн эмийн үнэ яагаад дэлхийн жишгээс ийм өндөр байна вэ? Импортын үнэ, хил гаалийн асуудлаас үүдсэн нэмэгдэл үү?

 

Энэ асуултын хариулт эм импортлогч компаниуд, худалдан борлуулагчидтай шууд холбоотой. Тэд эмийн үнийг өөрсдийн дур хүслээр эх захгүйгээр нэмж, хэрэглэгчдэд үнийн дарамт учруулж байгааг аудитын байгууллага тогтоосон байна. Гаалийн ерөнхий газрын мэдээнд үндэслэн зарим эмийн үнэнд судалгаа хийжээ. Тэгэхэд зах зээлд борлуулагдаж буй үнэ нь импортын үнээсээ 10-82 хувиар илүү өндөр байгаа нь тогтоогдсон байна. Мэдээж зах зээлийн зарчмаар нэмэгдэл байх ёстой. Гэхдээ 82 хүртэлх хувиар өсгөж буй нь эмийн салбарт хяналт байхгүйг харуулж байна.

 

Энэ салбарт зөвхөн үнэ асуудал болсон юм биш.

 

-Эмийн талаар төрөөс баримталж буй бодлого хэрэгжихгүй байна.

-Эмийн гаж нөлөөг бүрэн бүртгэх, хянах, мэдээлэх тогтолцоо бүрдээгүй байна.

-Хүн амыг аюулгүй, чанартай эмээр жигд хангах санхүүжилтын үр нөлөөг сайжруулах шаардлагатай байна.

-Эмийн бүртгэл хэлбэр төдий явагдаж байна.

-Эм бүртгүүлэгч байгууллага эмийн аюулгүй байдлын тайланг бүрэн ирүүлж, хэлэлцүүлэхгүй байна.

-Орон нутаг эмийн чиглэлийн мэргэжилтэн дутагдалтай, үйлчилгээний байр стандартын шаардлага хангахгүй байна.

-Эмзүйн салбарын статистик үзүүлэлт зөрүүтэй байна.

-Бүртгэлийн системийн үнэн зөв, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа хангагдаагүй зэргээр зөрчил, дутагдал хангалттай их байгааг аудитын дүгнэлт харуулж байна.

 

Тусгай зөвшөөрөлтэй хэдхэн байгууллагын үзэмжээр шийддэг эмийн салбарт дорвитойхон хяналт шаардлагатай байгааг аудитын байгууллага хэлээд өглөө. Харин одоо Эм, эмнэлгийн хэрэгсэл, хяналт, зохицуулалтын газар, ЭМЯ ажлаа хийх хэрэгтэй байна. Эм бол хоол биш. Энэ онцгой бүтээгдэхүүн хүнийг аварч бас алах ч эрсдэлтэй.

 

Аудитын дүгнэлтийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gants daraltnii em bish uvchtei hymyysiig ashiglaj emiin biznes hiij bayajij baigaa hymyys negen tsagt zovlongoo amsah bolno.dendvv shvv
2022-03-10
ard:
amidral yaduugaas stres ihtei daraltnii emiig ihenh hymyys heregledeg terniig ni ashiglaj ih ynetei zardag.dandaa darga nariin avgai ar ggeriinhen emiin san ajilluulj 3-5 nugalj zardagiig shalgaj boliulah heregtei.
2022-03-10
deerhid:
gadaadad em ynetei ch daraltnii emiig hamgiin hyamdaar ulsaas hungulj hedhen munguur avdag malaa.hool bish tul argaa barsan daralt ni iheddeg hugshchyyl l zailshgyi avdag.dendvv ynetei.shvv
2022-03-10
Зоч ин:
Гадаадад эм их үнэтэй байдаг. Худлаа бичээд бгаарай
2022-03-10
deerhid:
gadaadad em ynetei ch daraltnii emiig hamgiin hyamdaar ulsaas hungulj hedhen munguur avdag malaa.hool bish tul argaa barsan daralt ni iheddeg hugshchyyl l zailshgyi avdag.dendvv ynetei.shvv
Зочин:
Монголд орж ирж байгаа эм заавал Моносоор дамждаг. Гадны эмийн компаний төлөөлөгч байдаг ч Моносын нэр сүлжээг ашигладаг
2022-03-10
эм эмнэлэгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөл нэрээр зах зээл дэхь өрсөлдөөнийг сайн боомилвол ийм л үр дүн гарна наана чинь бөөн хүнд суртал авилгал жинхэнэ утгаараа байгаа л гэсэн үг шүү дээ
2022-03-10
10 nyglaj zardag
2022-03-10