Шинээр 120 тохиолдол батлагдаж, 1 нас баралт бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 120 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 70 Улаанбаатарт, 50 орон нутагт бүртгэгдэв.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 1 нас баралт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1154 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 296 хүний биеийн байдал хөнгөн бол 12 хүн нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ