Монгол Улс ирэх сард “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдана

img

 

БШУЯ-наас Монгол Улс ирэх сард “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдах талаар мэдээллээ. 

 

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "PISA судалгаа нь хоёр хэлбэрээр зохион байгуулагддаг. Монгол Улс компьютерт суурилсан хэлбэрээр PISA судалгаанд хамрагдана. Өөрөөр хэлбэл, PISA судалгаанд хамрагдахаар сонгогдсон сургуулийн сурагчид даалгаврыг компьютерээр гүйцэтгэнэ гэсэн үг. Ингэхдээ математик, унших, байгалийн ухаан, бүтээлч сэтгэлгээ гэсэн чиглэлээр PISA зохион байгуулна. Мөн PISA судалгаа нь сургуулийн удирдлага, сурагчаас нэмэлт мэдээлэл авдгаараа онцлогтой. 

 

Дэлхийд боловсролын системээрээ тэргүүлэгч улс орнуудын амжилтын үзүүлэлт нь олон улсын үнэлгээ буюу PISA сурлагын амжилтын үнэлгээнд тогтмол хамрагдаж, үр дүнд тулгуурлаж, бодлого, төлөвлөлтөө зөв  тодорхойлж, мэдээллийн сан бүрдүүлж, бусад улс орнуудтай, үр дүн чанараа харьцуулж, суралцдагаас амжилт гаргадаг гэдэг нь харагдаж байна.  Турших судалгаа 2021 онд явагдаад дууссан. Үндсэн судалгааг дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд улсын хэмжээнд 196 сургуулийн 7300 орчим сурагчийг  хамруулна.  Судалгааны бэлтгэл ажил хангагдсан" гэж мэдээллээ.

 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ