Тээвэрчдийн төлөөлөл: Задгай тээврээ үргэлжлүүлэхийг шаардаж байна

Чингэлэг тээвэр Монголын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар сэдвээр “Тээвэрчдийн нэгдсэн зөвлөл”-өөс мэдээлэл хийж байна.
Тээвэрчдийн төлөөлөл “Төр засгаас гаргасан шийдвэрийг тээвэрчид маш сайн биелүүлсэн. Хамтарч ажилласан. Тээвэр зохион байгуулалтын ажлыг бүх шатанд нь хамтарч хэрэгжүүлсэн. Харин одоо төрийн явуулж буй ажилд оролцож чадахгүй байгаа. Замын-Үүд сумын халдварын тохиолдол буурсан. Тээвэрчид засгийн газартай гэрээ хийж, хямд үнээр ажил, үйлчилгээ хийсэн.
Замын-Үүдэд 5359 автомашин хятад руу гарах гэж дугаарлаж байна. Үүний 1428 нь ААН, 321 нь ББСБ, 3338 машин иргэнд бүртгэлтэй байна. Гэтэл муу нэрийг Замын-Үүдийн тээвэрчдэд өгч байна. Үүнийг захиалгатай гэж бодож байгаа. Тээврийг булаах гэсэн хэсэг бүлэглэл байна. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд авч үзээч гэж хүсэж байгаа.
...Чингэлгийг гурван компанийн 50 машин зөөж байна. Энэ нь Замын-Үүд сумын тээвэрчдийн ажлын байрыг булааж байна. Тус 50 машинд хилийн цэргийн дугаар олгож, зохион байгуулалттайгаар хилийн бүс рүү оруулсан. Ингэхдээ цагдаагийн тусгай хамгаалалттай тээвэрлэлт явуулдаг.
Задгай тээврээ үргэлжлүүлэх шаардаж байна " гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ