Эмнэлгийн 2363 орон дээр 2409 хүн хэвтэн эмчлүүлж байна

img

 

Нийслэлийн орны ачааллын мэдээллийг хүргэж байна. 

 

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн үндсэн тусламж үйлчилгээний нийт орны ачаалал 2363 орон дээр 2409 үйчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, орны дүүргэлт 101.9%-тай байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 13.2%-иар нэмэгджээ.

 

Харин хүүхдийн орны ачаалал 97.4% буюу 1435 орон дээр 1398 хүүхэд эмчлүүлж байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 10.7%-иар нэмэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 580 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж, ТТТӨ-ний орны нэгдсэн төлөвлөлтийн III үе шатны дагуу зарим дүүргийн хүүхдийн тусламж, үйлчилгээг ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдэд үзүүлж байна. Тухайлбал,

 

  • Улсын хоёрдугаар төв эмнэлэгт БЗД-ийн 8, 13, 14, 16, 23 дугаар хороо, /ор дүүрсэн байгаа/,

  •  ЭНЭҮТ-II-д ХУД-ийн 9, 10, 12, 14, 16, 21 дүгээр хороо, СХД-ийн 1, 2, 3, 20, 22, 32, 34 дүгээр хороо, БЗД-ийн 8, 13, 14, 16, 23 дугаар хороо, ЧД-ийн 7,8,9-р хороо,

  • ТТАХНЭ-т ЧД-ийн 1-6 дугаар хорооны хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа боловч ачаалал буурахгүй хэвээр байна.

 

 

Шинээр хэвтсэн үйлчлүүлэгчдийн 58.3%-ийг ТТТӨ эзэлж байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 6%-иар буурсан буюу хүүхдийн өвчлөлийн бүтцийн хувьд уушгины хатгалгаа, гуурсан хоолойн бөглөршилт үрэвсэл, суулгалт өвчин зонхилж байгаа аж. 

 

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-03-10