ОХУ Украиныг биологийн зэвсэг үйлдвэрлэсэнд буруутгаж, Зеленский няцаав

img

Оросын цэргүүд Украинд химийн лабораториуд олсон, эдгээр нь Оросын нутаг дэвсгэр рүү шувуугаар дамжуулан өвчин тараах зорилготой байсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Энэ талаар пүрэв гарагт Оросын Цацраг, химийн аюулгүй байдлын цэргийн хүчний дарга Игорь Кириллов мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр Киев, Харьков, Одессийн лабораториудыг оролцуулсан UP-4 төслийн хүриээнд украинчууд H5N1 шувууны ханиад, Ньюкаслын өвчин зэргийг шувуугаар дамжуулан тараахаар судалж байсан гэнэ.

 

Өөр нэг Р-781 төслийн хүрээнд сарьсан багваахайг биологийн зэвсэг ашиглахаар төлөвлөж байсан хэмээн Кириллов мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, АНУ-ын оролцоотойгоор Украин нүүдлийн шувуу, сарьсан багваахайгаар дамжуулан аюултай халдвар, биологийн зэвсэг тараах лабораториуд байгуулсан гэнэ. 

 

Зеленскийн хариулт 

 

Оросын тал ийнхүү Украинд биологийн зэвсэг боловсруулдаг лаборатори байдаг хэмээн мэдэгдсэний хариуд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийж, үүнийг няцаажээ. 

 

"Тэд биднийг буруутгаж байна. Дахиад л биднийг! Биднийг биологийн зэвсэг боловсруулж байгаа мэтээр, бид химийн дайралт хийхээр бэлдэж байгаа мэтээр буруутгаж байна. <...> Би энгийн орон, энгийн ард түмний ерөнхийлөгч, хоёр хүүхдийн эцэг. Манай нутаг дээр ямар ч химийн эсвэл бусад, үй олноор хөнөөх зэвсэг боловсруулаагүй. Дэлхий дахин үүнийг мэдэж байгаа. Та нар бидний эсрэг ийм зүйл хийж байгаа бол маш хатуу хориг арга хэмжээнд өртөнө" хэмээн Зеленский мэдэгдсэн байна. 

 

Пентагоны байр суурь 

 

Орос улс Украинд биологийн болон химийн зэвсэг үйлдвэрлэж байна хэмээн баталж байгаа нь Орос илүү түрэмгий үйлдэл хийхээр сэдэл хайж байгаагийн илрэл байж болох юм хэмээн Пентагоны өндөр албан тушаалтан мэдэгджээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

"Энэ нь Украин эсвэл бүр АНУ-ыг буруутгахын тулд Орос улс өдөөн хатгалга хийж болзошгүй гэдгийг илэрхийлж байж болох юм" хэмээн Пентагоны өндөр албан тушаалтан мэдэгджээ.

 

Түүнчлэн Америкийн Батлан хамгаалах яамны биологийн зэвсэг үйлдвэрлэх лаборатори Украинд төдийгүй дэлхийн өөр хаана ч байхгүй хэмээн Пентагон мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hunnu:
orosuudiig uzen yadaad baigaa ene hulgaichuud ter ANU Ukrain ruugaa zailval taarna. Orosuudiig hen ch hezee ch yalj baigaagui yum.Delhiin 2-r daind umhii Evropiig Gitlert ni uldeechih baisan yum
2022-03-11
Өлзийсайхан:
Жүүд еврейчүүдэд Гитлерийн арми яагаад тийм дургүй байсныг одоо л ойлгох гэж байна даа.Дэлхий нийт
2022-03-11
Зочин:
Путинд итгэж болох уу? Дайн хийхгүй гэж удаа дараа хэлж байгаад дайраа биз дээ. Худалч хүнд итгэж болохгүй
2022-03-11
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Английн эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-11
зочин:
Америк, Африк, Автрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-11
зочин:
АН Америкийн бууны нохой, утсан хүүхэлдэй гэдгээ батлав. Украины фашистууд, Украины алан хядагчидыг дэмжиж байгаа АН бол фашист, алан хядагч нам юм. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй.
2022-03-11
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-11
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-03-11
зочин:
Олны яриа ортой л гэдэг ..
2022-03-11
зочин:
ингэж урьдчилж гүтгэлэг дайралт хийж бгаад орос цөмийн зэвсэг хэрэглэж тэнэглэх вий, тэгэх гээл байх шиг
2022-03-11
зочин:
орос аргаа барж л байгаам бна. цэрэг зэвсэг нь ч аргагүй л хоцрогдсон бна даа. өчнөөн олон хоног хар хүчээрээ дайраад чадахгүй л байх юм, ганц 2 -хон хоногийн дотор л буулгаад авчихна гэж бодсон чинь бардгүй шүү,гол нь хятадад муугаа харуулахын дээдээр харуулчлаа
2022-03-11
Байгаа гэдгээ нуланд гэгч саланга өвчтэй хүүхэд зөвшөөрчихсөн шүү дээ
2022-03-11
Оросуудын ийм арга одоо хуучирсаан. Хэн ч итгэхгүй. Манай женко бас иймэрхүү арга сэдэж өрсөлдөгчөө намнаад байдаг.мөрийтэй тоглосон, хүчин хийсэн гэх мэт.
2022-03-11
Байгаа гэдгээ нуланд гэгч саланга өвчтэй хүүхэд зөвшөөрчихсөн шүү дээ
https://www.wsws.org/en/articles/2022/03/10/nula-m10.html энэ сайт дээр ану-ийн в.нуланд био лабораториудыг зөвшөөрсөн мэдэгдэл хийсэн
2022-03-11