Х.Баттулга Ардчилсан намыг толгойлох уу

img

Ардчилсан намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөх нь тодорхой болов. Дотоод Сонгуулийн Хорооноос зарласан сунгаанд тэд өрсөлдөхөөр материалаа хүргүүлээд байна.

 

 

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан П.Нүрзэд уламжлав. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь намын даргад өрсөлдөх хүсэлтээ өөрийн биеэр ирж өглөө. Тэрбээр Ардчилсан намыг ялалтад хүргэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.

 

Ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш нам жим байсан Х.Баттулга Ардчилсан намын даргын албан тушаалаар улс төрд эргэн ирэхийг хүслээ. Түүний хүсэлт олон нийтэд сонирхолтой байна. Нэг хэсэг нь Ардчилсан намыг самарна хэмээн дургүйцэж байхад нөгөө хэсэг нь улс төрийн эргэн ирэлт хэмээн алга ташиж байна.

 

Харин түүний энэ хүсэлтэд ардчилагчид таатай хандсангүй. Намын даргын сунгаанд бүртгүүлсэн даруйд АН-ынхан өөр өөрийн байр суурийг илэрхийллээ. Тухайлбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа “Ардчилсан нам бодитойгоороо хуваагдах нь дээ!” хэмээн бичжээ.

 

Харин Төрийн соёрхолт Д.Сосорбарам "Баттулга аа чи одоо болноо зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно. Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин ч сайн таньж авсан учраас МОНГОЛ үндэстэнд чи дэмий" гэж бичсэн байна.

 

Харин одоо С.Эрдэнэ ямар байр суурь илэрхийлэх нь сонин байна. Тэр дэмжихгүй нь тодорхой. МоАХ-ны тавдугаар их хурлын үеэр С.Эрдэнэ “Х.Баттулга ардчиллын хайрыг даагаагүй” хэмээн хэлж, “Баастай бурхан толгой дээрээ залах байсан бол 1990 оны хувьсгал хийх хэрэг юу байсан юм бэ” хэмээн ардчилагчдаас хариу нэхсэн. Тэгэхээр Х.Баттулгын АН-ын даргад өрсөлдөх хүсэлтийг С.Эрдэнэ таатайгаар хүлээн авахгүй мэдээж.

 

Угаас АН-ын асуудал өнөө ч цэгцрээгүй байгаа. Хоёр талд биенээ үгүйсгэж, УИХ, Улсын дээд шүүх рүү ээлжлэн бичиг барин, гүйлдэж буй энэ үед намын даргын сунгаа ч шулуун замаар өрнөхгүй. Үйл явц өрнөж болох ч үр дүнг ардчилагчид тийм ч амархан хүлээн зөвшөөрөхгүй нь эхнээсээ илэрч байна.

 

Хэрэв АН-ынхан нэр цэвэр гэвэл Ж.Батсуурийг сонгоно. Харин илүү ээдрээтэй, сонирхолтой улс төрийг хүсвэл Х.Баттулгын нэрийг дугуйлах нь тодорхой. Гэхдээ одоо АН-ынханд алдах эрх байхгүй. Дотроо учраа олохгүй явсаар сонгуулийн жил дундаа орлоо. Монголын улс төрийн хоёр том намын нэг гэсэн нэрээ авч үлдэх цаашлаад хүчтэй өрсөлдөгч болж, УИХ, Засгийн газарт өөрийн байр сууриа эзлэхэд даргын сонголт хамгаас чухал.

 

Ямартай ч хаврын улс төр халуухан бас ширүүхэн байх нь. Эрх баригч намд амлалтаа биелүүлэх цагийн тоолуур гүйж байгаа бол сөрөг хүчинд хүчээ зузаатгах өрсөлдөөн эхэлж байна.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Erdenees 100%deer
2022-03-11
a:
yag vnen .
2022-03-11
Shoroo ovoologchiig songoj tenegtenee sanalaa buzar munguur hudaldagsad.
2022-03-11
зочин:
Баас хатавч өмхий тавихгүй.
2022-03-11
Чи мал учир ойлгохгүй чамд л тэгж санагдах байх
2022-03-11
ooo bolioch ee, uls ornoo hangalttai samarlaa shd. Ene shunalin tulmig zogsooj boldoggyi ym uu
2022-03-11
Иргэн:
Баттулга минь улс төрөөс ангид мөрөөрөө бизнесээ хийгээд явах нь зөв. Улс төрөөр олон жил явлаа. янз бүрийн хуйвалдаан, хэрүүлээс хэтэрсэнгүй.
2022-03-11
Энэ Сосорбарам гэж балиар юм юу ч хийж чадахгүй байж улс төрөөс хол бай. Баттулга хамгийн сайн өрөнхийлөгч байсаан
2022-03-11
Чи мал учир ойлгохгүй чамд л тэгж санагдах байх
шарав:
ямар АН бэ? эрдэнэ даргатай ганц л нам байна.ёстой солиормоор юмаа!!!!
2022-03-11
Иргэн:
Өөр хүмүүс очоод, жишээ нь Тэмүүжин,датакомын Энхбат ч юм уу нэрээ дэвшүүлбэл зүгээр юм уу, энэ бөхчүүл ч хэрэггүй ээ,
2022-03-11
Ямар муухай шуналтай хүн бэ. Шууд Оросын гадаад тагнуулын албаны нөлөөллийн туршуул хүнийг сонгоод дахиад гаргавал ч дээ. Энэ улс орон ч хямралд очно. Наадхи дахиад даалгавар авчихаад энэ улс орныг үймүүлэхээ байж сууж чадахгүй байгаа юм байна даа.
2022-03-11
a:
yag vnen .
z:
ardchilsan nam ,ardchiliig ustgana.
2022-03-11
Баттулгын зөв. Шатахуун зэр зэвсэг цэрэг танкийг галт тэргээр зөөнө. Хурдан шууд зүрх болсон Улаанбаатар луу 12-74 цагийн дотор авчирна Украйнд ложистикийн алдаа гарсанаас Оросын арми хохирч байгаа юм биш үү
2022-03-11
Ganaa:
Ner tsever batruuria songoh ni zov. tegd negdeed dairah ystoi. Battulga garad nam hezee ch tsegtsrehgui gedeg ni haragdaj bna
2022-03-11
Идрээ ноён:
Хэрэв АН-ынхан нэр цэвэр гэвэл Ж.Батсуурийг сонгоно. Харин илүү ээдрээтэй, сонирхолтой улс төрийг хүсвэл Х.Баттулгын нэрийг дугуйлах нь тодорхой. Гэхдээ одоо АН-ынханд алдах эрх байхгүй.
2022-03-11
Ganaa:
Ner tsever batruuria songoh ni zov. tegd negdeed dairah ystoi. Battulga garad nam hezee ch tsegtsrehgui gedeg ni haragdaj bna
Толгойлох хэрэгтэй
2022-03-11
MAN dargiin zuvluh Jonhuugaas AN salah heregtei
2022-03-11
Төмөр замаар танк орж ирдэггүй орж ирхээ хүрвэл танк өөрөө яваад ирдгийг украйнаас харж ав тэнэг новшоо танкнаас айхчидын нэг эргүү мал минь хүний хужаагаар нь дуудаж байхаар наад орсын хүргэн чинь монголыг баллаж байхад чи яагаад өмгөөлж шүтээд байгаа юм
2022-03-11
Баттулгын зөв. Шатахуун зэр зэвсэг цэрэг танкийг галт тэргээр зөөнө. Хурдан шууд зүрх болсон Улаанбаатар луу 12-74 цагийн дотор авчирна Украйнд ложистикийн алдаа гарсанаас Оросын арми хохирч байгаа юм биш үү
АН-ын анхдагч:
АН-ыг Х.БАТТУЛГА Л хөл дээр нь босгоно. Хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн нөхөр Эрдэнэ, Сохорбарам, Тэмбүүжин, Хүзүүгүй Ээбии, Халзан ХУЖАА нар бол юу ч биш. Хэрлэн гэгч чи хорчингуудад тал засахаа БОЛЬ. ЗАЙЛ
2022-03-11
Төмөр замаар танк орж ирдэггүй орж ирхээ хүрвэл танк өөрөө яваад ирдгийг украйнаас харж ав тэнэг новшоо танкнаас айхчидын нэг эргүү мал минь хүний хужаагаар нь дуудаж байхаар наад орсын хүргэн чинь монголыг баллаж байхад чи яагаад өмгөөлж шүтээд байгаа юм
Irgen:
Battulga shig eh ornoo ardchilalaa avrah uhaantai hyn unuudurtuu baihgyi gehed bolnoo.ardchiliin tuluu bygdeeree demjih heregtei
2022-03-11
ЖЭНКО новш одоо болио шоронд байх ёстой байж АН шороотой хутгаж ханаагүй юу ТӨМӨР ЗАМ ТӨРИЙН БАНК чиний идсэн уусан багадаа юу БАЯНГОЛ МАХКОМБИНАТ болон улсаас хулгайлсан өмчөө улсад нь тушаачаад өрсөлд
2022-03-11