ДЭМБ Украиныг онц аюултай эмгэг төрөгчүүдийг устгахыг зөвлөжээ

img

Лабораториудад хадгалагдаж буй онц аюултай эмгэг төрөгчүүд алдагдахаас сэргийлэхийн тулд тэдгээрээ устгахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Украинд зөвлөжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ДЭМБ Украины Эрүүл мэндийн яам болон бусад хариуцсан байгууллагуудад хандан онц аюултай эмгэг төрөгчдийг алдагдахаас сэргийлэн устгахыг зөвлөсөн гэнэ. Гэхдээ ямар төрлийн эмгэг төрөгч, хорт бодисыг устгах шаардлагатай талаар тодорхой зөвлөгөө өгөөгүй байна.

 

Энд дуулгахад, Оросын тал Украинд АНУ-ын оролцоотой биологийн зэвсгийн лаборатори байгаа гэж буруутгаж байгаа бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үүнийг үгүйсгэн, Украин дахь бактериологийн лабораториуд нь цэргийн технологи боловсруулдаггүй гэж мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ДЭМБ зүгээрч нэг устгах талаар яриагүйл байх нь
2022-03-12
зочин:
Путин Украин улсыг, Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн орчин үеийн аймшигт фашистуудаас цэвэрлэж байна.
2022-03-11
Энэ замаа алдсан Залнийсхийг нугаслах зөв юм байна. Өрөвдөж болохгүй гөлөг бололтой.Бактер оролцуулж зэвсэг хийдэг байх нь уу?
2022-03-11