Өнгөрсөн шөнө нийслэлд таван машин шатжээ

img

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо дахь "Центр-Апартмент”-ын байрны 1 дүгээр орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг 06:03 цагт хүлээн авсан байна. 

 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид  очиход тус байрны гражид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, М-ын “Исузу-Элф”, А-ын “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраажээ. Утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан байна. 

 

Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Шүрт" хотхоны автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01:50 цагт хүлээн авчээ.

 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид  очиход иргэн Т-ийн “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Х-ийн “Приус-20” загварын суудлын автомашины толь, хаалга шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ