ЗТХЯ: Замын-Үүдийн тээврийг хуучин горимд нь шилжүүлэх асуудлыг ярихад эрт байна

img

 

Замын-Үүдийн боомтын нөхцөл байдлын талаар албаны хүмүүс  мэдээлэл өглөө.

 

Хилийн нийт 9 боомт ажиллаж байна. Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа нарийн зохион байгуулалттай хийгдэж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт дахин зохион байгуулалтад оруулсан. Тус боомтоор өнөөдрийн байдлаар нүүрсний 200 орчим, зэсийн баяжмалын 30-40 тээврийн хэрэгсэл орж, гарч байна. Нийтдээ өдөрт 230 орчим тээврийн хэрэгсэл орж, гарч байгаа. Булган боомтоор  150 орчим тээврийн хэрэгсэл, орж, гарч байна.  Замын-Үүдээр өдөрт 60-70 чингэлэг, 40-60 тээврийн хэрэгсэл,  орж ирж байгаа.

 

Өнөөдрийн байдлаар 3041 чингэлэг тээвэр зөөж оруулсан байна. Тус чингэлгийг тээвэрлэхэд 2400 орчим тээврийн хэрэгсэл оролцжээ. Цаашид чингэлэг тээврийг сайжруулах БНХАУ-тай хэлэлцэж байгаа. Мөн бараа материалын эргэлт нэмэгдэж байгаатай холбоотой хилийн цэгийг өргөтгөх асуудлыг хоёр талдаа ярьж байгаа. Хүн, хүч, техник, тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Хоёр талаас хэлэлцэж байна. Урдаас барилгын материал түлхүү орж ирж байгаа.

 

 

Замын-Үүдийн тээвэрлэлттэй холбоотой гомдол, санал  хэд хэдэн удаа ирсэн. Замын-Үүдийн тээвэрчид тээврийг хуучин горимд нь шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа. Хуучин горимд шилжүүлэх асуудлыг ярихад эрт байна. БНХАУ-ын халдвар хамгааллын дэглэм буураагүй байгаа. Зарим газруудад өвчин дэлгэрч байгаатай холбогдуулан  Хөх хот хязгаарлагдмал байдалтай байна. БНХАУ халдвар хамгааллын дэглэмээ буруулаагүйтэй холбоотойгоор тээврийг хуучин горимд шилжүүлэх асуудлыг тавих нь өнөөгийн нөхцөлд боломжгүй байна. Холбогдох хариултыг нь хүргүүлнэ.

 

Мөн тээвэр зохион байгуулалтад хувийн хэвшлийнхнийг оролцуулах хүсэлт гаргасан. Замын-Үүдийн чингэлэг тээврийн зохион байгуулалтыг хийхдээ дотоодын тээвэр зохион байгуулалтад оролцох боломжийг нь нээлттэй өгсөн. Замын-Үүдээс гарч байгаа тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь Замын –Үүдэд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байна. Урдаас орж ирж байгаа ачаа бараа маань хязгаарлагдмал учраас Замын-Үүдэд ажиллаж, амьдарч байгаа хүмүүст хүртээмжтэй байж чадахгүй байгаа. Тиймээс цаашид чингэлэг тээврийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай.

 

Замын-Үүдийн тээврийн зохион байгуулалтад хувийн тээврийн хэрэгслийг оролцуулах хүсэлт тавьсан.  Энэ нь хуулийн хүрээнд аж ахуй нэгж байгууллагатай гэрээ хэлэлцээрийн журмыг баримталж ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ. 

 

 

Г.Мичид

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХННН ........:
ЗАМ ЗАМ ТАВЬЖ ЧАДАХГҮЙ , ТЭЭВЭР ТЭЭВЭР ХИЙЖ ЧАДАХГҮЙ . ТЭГВЭЛ ЕР ЗАМ ТЭЭВЭРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМААР ЯАХЫН....
2022-03-13
Хятадын шаардлага тодорхой болсон. Гэхдээ одоо Өдөрт орж ирэх чингэлэгээ 200 болгох талаар хэлэлцэн шийдэх боломж баймаарсан..
2022-03-12
baraa:
yun gashuun suhait nariin ZB bhvdee ,tanai yamnii mudakuud ali ch ZB .d tolgoi hurehgui bgaa shuu! dandaa haalganii tejeeveruud , tuhailbol Mahaagiin heregt orootsoldod bsn banid nar zangia zuusen hooson tolgoi hunii ugnii buruu zuviig oilgohgui hudlaa tolgoi dohij yvdag n il baidag shuu! iim humuusees yu huleeh ve?
2022-03-11