Оросын дэлгүүрүүдэд хүнс авах хязгаар тогтоож эхэлжээ

Орос Украин руу халдаж эхэлснээс хойш Оросын эсрэг олон улсын зүгээс хориг арга хэмжээ тавьж, рублийн ханш эрс унаж, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа юм.
Улмаар цочирдолд орсон хэрэглэгчид дэлгүүрийн лангуунаас хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан авч, нөөцлөх болсны улмаас сүлжээ супермаркетууд нэг хүнд худалдах бараанд тоон хязгаарлалт тавихаар болжээ.
Тухайлбал, бэлэн гоймон, амьтны тэжээл, ариун цэврийн цаас, гурвалжин будааг худалдахад хэмжээ заахаар болсон байна. Түүнчлэн нэн шаардлагатай бусад бүтээгдэхүүнүүдэд ч тоон хязгаарлалт тавьжээ. Мөн заасан хэмжээнээс ихээр бүтээгдэхүүн худалдаж авбал үнэ нь нэмэгдэж байгаа талаар Оросын олон нийтийн сүлжээгээр бичсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ