Дайны улмаас Украины нэг сая хүүхэд дүрвэжээ

img

Оросын цэргийн түрэмгийллийн улмаас Украиныг орхин гарсын хүүхдийн тоо нэг саяыг давсан гэнэ. Ийм мэдээллийг НҮБ-ын Хүүхдийн сан гуравдугаар сарын 10-ны өдөр нийтэлжээ.

 

Хүүхдийн сангийн мэдээлснээр, хүүхдүүдийн ихэнх нь гэр бүлийнхнийхээ хамт Польш, Унгар, Словаки, Молдов, Румын руу дүрвэсэн байна.

 

"Дүрвэсэн хүүхдүүдийн тооноос харахад л Украин дахь хүүхдүүд, гэр бүл хичнээн хүнд нөхцөлд орсныг гэрчилнэ. Хүүхдүүд аюулгүй байдлыг хайн бүгдийг орхин явж байна. Энэ бол сэтгэл өвдөм" хэмээн Хүүхдийн сан мэдэгджээ.

 

Хүүхдийн сан 20 000 хүүхэд, ээжид туслахын тулд Украины таван хэсэгт 22 эмнэлэг рүү эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлж байгаагийн дээр бусад арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

natsistuudiin darlalaas chuluulugduj baina
2022-03-13