Оросууд Днепр, Луцк руу довтолж байна

img

Украины Луцк хотын нисэх буудал орчимд дэлбэрэлт сонсогдож байгаа талаар тус хотын дарга Игорь Полищук мэдээлснийг УНИАН дамжуулжээ. 

 

"Нисэх буудлын чиглэлд дэлбэрэлт болж байна. Бүгд нуувчиндаа!" хэмээн Полищук Фейсбүүк хуудсандаа бичжээ. Түүнчлэн Днепр рүү ч Оросын цэргүүд халдаж байгаа талаарх мэдээлэл гарсан байна.

 

Днепр мужийн эрх баригчдын мэдээлснээр, Оросын цэргүүд Днепрт гурвантаа агаараас цохилт өгсний улмаас нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Днепр хотод баасан гарагийн өглөө агаараас гурвантаа цохилт өгсний нэг нь хүүхдийн цэцэрлэг, олон давхар орон сууцны хажууд, нөгөө нь гутлын үйлдвэрийг онож, гал гарсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

usan teneg chi yu medeh vee dee, kkk. hutsalgui hooloo l gudar, chinii oilgoh asuudal bish, kkk
2022-03-13
зочин:
Зөв. Путин Украин орныг, Украины ард түмнийг орчин үеийн Зеленскийн аймшигт фашистуудаас чөлөөлж байна.
2022-03-11
Путлер ичсэндээ бүгдийг хиар цохино гээд зүтгэлээ
2022-03-11
usan teneg chi yu medeh vee dee, kkk. hutsalgui hooloo l gudar, chinii oilgoh asuudal bish, kkk
Оросод гишгэх газар үгүй
2022-03-11