Дорноговь аймгийн хоршоо шалгарлаа

img

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын хэмжээнд жил болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-2011” үзэсгэлэн худалдаанаас Дорноговь аймгийн “Цагаан лиш” хоршоо “Шилдэг хоршоо” номинацийн эзэн боллоо. Цагаан лиш хоршоо нь 2008 оны 8-р сард 9 гишүүнтэй байгуулагдсан. Одоогоор 11 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хоршоо нь эсгий, оёдол, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүнийг уламжлалт болон гар аргаар орчин үеийн технологиор үйлдвэрлэж хэрэглэгчдэд борлуулан гишүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа ба одоогоор 20 хүнийг ажлын байраар ханган үйлдвэрлэлээ явуулж байна. Бүтээгдэхүүнээ хурганы ноос, нарийн ноос, тэмээний ноос, тэмээний утас, өнгийн утас, сувс ашиглан хийдэг. Бүтээгдэхүүний төрөл: Төрөл бүрийн эсгий шаахай, гудас, ширмэл ширдэг, олбог, гярга бүс Сувсаар: гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл Бүтээгдэхүүнээ аймгийн төв болон Улаанбаатар хотын Марта-Энд  дэлгүүрээр худалдаалдаг ба хүүхэд, том хүний шаахай, сувинер бүтээгдэхүүнийг нь гадаад, дотоодын жуулчид ихээр сонирхож авдаг байна.   Хоршооны амжилтын түүхээс:     2007 онд “Оны шилдэг бүтээгдэхүүн”-ий өргөмжлөл     “Дорноговь түншлэл-2008” үзэсгэлэнгээс “Шилдэг эсгий, эсгий бүтээгдэхүүн”-ий төрөлд тэргүүн байр     “Дорноговь түншлэл-2009” үзэсгэлэнгээс аялал жуулчлал, сувинерийн бүтээгдэхүүний төрөлд тэргүүн байр     Төвийн бүсийн Дархан түншлэл-2010” үзэсгэлэнгээс “Эсгий хивсэнцэр бүтээгдэхүүн”-ээр төвийн бүсийн брэнд болсон.     “Дорноговь түншлэл-2011” үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг эсгий, эсгий бүтээгдэхүүн”-ээр шалгарсан.     Улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд-2011”  үзэсгэлэн худалдаанд оролцон  “Шилдэг хоршоо” номинацид шалгаран Жижиг дунд үйлдвэрийн газрын  цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manai aimag hamgiin goy aimag shuu nutagtaa hairtai ih sanaj ba nutgaa
2011-12-16
Bayar hurgie amjilt husie Tsagaan lishiinhendee Galbadrakh.J
2011-10-14