Сербийн нийслэлд Оросыг дэмжсэн жагсаал болжээ

Ням гарагт Сербийн нийслэл Белград хотод Оросыг дэмжсэн жагсаал болжээ. Энэ нь хоёр дахь удаагийн жагсаал бөгөөд өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдээр ч ийм арга хэмжээ зохион байгуулагдаж байсан талаар ВВС мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Белград хотын хамгийн том зогсоолуудын нэг дээр олон зуун хүн цуглаж, машин дээрээ Серби болон Оросын төрийн далбааг хатган, "Сербүүд, оросууд үргэлж ах дүүс!" хэмээн цугласан олон хашигч байсан гэнэ.
"Бид энд Орос дахь ах дүүсээ дэмжихээр ирсэн. Өнгөрсөн бямба гарагт Оросоос олон хүн залгаад Белградад болсон ажиллагааг хараад уйлсан гэж хэлж байсан юм. Серб, оросууд ах дүүс гэдгийг тэдэнд дахин харуулцгаая" хэмээн жагсаалыг зохион байгуулагчдын нэг Дамнян Кнежевич өгүүлжээ.
Энэ нь Орос улс Украин руу халдсанаас хойш зохион байгуулагдаж буй, Оросыг дэмжсэн хоёр дахь жагсаал аж. Зогсоол дээр 50 гаруй машин цуглаж, тэдний ихэнх дээр Z үсэг наасан байсан бөгөөд тэд нийслэлээр цуваа болон явжээ. Харин баасан гарагт Сербийн гол талбайнуудын нэг дээр олон мянган цуглан мөн л Оросыг дэмжсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ