Паралимп өндөрлөж, Хятадын тамирчид медалийн чансаагаар тэргүүллээ

img

Бээжингийн өвлийн паралимпийн наадам гуравдугаар сарын 13-ны ням гарагт өндөрлөлөө. Орон нутгийн цагаар гуравдугаар сарын 13-ны 21:00 цагт унтраасан олимпын бамбар 899 өдрийн дараа, Парисын Олимпын наадмаар дахин асах юм.

 

2022 оны паралимпчдийн наадам Украины эсрэг өдүүлсэн Оросын дайны улмаас ихээхэн сүр хүч нь дарагдсан байлаа. Энэ удаагийн Паралимпийн наадамд Орос, Беларусийн тамирчид оролцоогүй бөгөөд тэднийг Оросын өдүүлсэн үйлдлийн улмаас ийнхүү тэмцээнээс хассан юм.

 

Паралимпийн хаалтын ёслолын ажиллагаан дээр Олон улсын паралимпийн хорооны тэргүүн Эндрю Парсонс үг хэлэхдээ "хүнд хэцүү үед тамирчид гялалзсан амжилт гаргасан"-ыг цохон тэмдэглэлээ. Түүнчлэн "аюулгүй, үзүүштэй наадам" зохион байгуулсанд Хятадад талархал илэрхийлжээ. Энэ удаагийн наадам нь цаашдын өвлийн наадмуудын хувьд үлгэр жишээ болно гэж Парсонс онцолсон байна.

 

Медалийн чансаагаар дэвжээн дээрээ өрсөлдсөн Хятадын тамирчид тэргүүллээ. Тэд нийт дүнгээр 18 алт, 20 мөнгө, 23 хүрэл медаль, нийт 61 медаль хүртэн медалийн чансаанд нэгдүгээрт бичигджээ.

 

Харин эх оронд нь дайн болж буй украинчууд медалийн чансаанд хоёрдугаарт орсон байна. Украины паралимпчид 11 алт, 10 мөнгө, найман хүрэл медаль хүртжээ.

 

Медалийн чансааны гуравдугаарт найман алт, зургаан мөнгө, 11 хүрэл, нийт 25 медаль хүртсэн Канадын шигшээ баг бичигдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнхжаргал:
Хуц
2022-03-14
ашгүй дээ, энэ балай олимп дуусаж бх шиг бна. одоо хужаа нар нүүрсээ авч эхлэх бх.
2022-03-14
Мөнхжаргал:
Хуц