Казахстан Украин руу тусламж илгээв

ОХУ, Украины хооронд байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед дэлхийн улс орнууд Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.
Даваа гарагт Казахстан улс хүмүүнлэгийн тусламжийн хоёр хэсгийн эхнийх болох 28 тонн эм бэлдмэлийг Украин руу илгээжээ.
ВВС агентлагийн мэдээлснээр, эм бэлдмэл бүхий ачааг Алма-Аты хотоос онгоцоор Польш руу илгээсэн байна. Тэндээс хүмүүнлэгийн ачааг Украин руу зөөх аж. Хүмүүнлэгийн тусламжийн хоёр дахь хэсэг болох мөн л эм бэлдмэлээс бүрдсэн ачааг мягмар гаригт илгээх юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ