Баянзүрх дүүрэгт 50 байршлын 1300 гаражийг буулгана

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 онд 50 байршилд 1300 орчим гараж буулгаж тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол барихаар төлөвлөсөн. Үүний хажуугаар явган хүний зам, авто замын орох орц гарцыг нэмэгдүүлэх зорилгоор "Хашаа" арга хэмжээг хийж байна.
Орц гарц чөлөөлөгдсөнөөр иргэдийн явган болон автомашинаар зорчих гарц, замууд нэмэгдэж түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой. Харин гараж буулгаж, газар чөлөөлснөөр иргэдийн амьдарч, ажиллаж байгаа газрын ойр орчимд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилт хийгдэж иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ