Кремль: ОХУ Хятадаас цэргийн тусламж хүсээгүй

ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлснийхээ дараахан Хятадад хандан цэргийн тусламж хүссэн талаарх мэдээллийг Вашингтон пост сонин дамжуулж байлаа.
Энэ мэдээллийн дараа Хятадын тал мэдэгдэхдээ, ийм хүсэлтийн талаар огт мэдээгүй хэмээж байв. Харин энэ удаад Кремль мэдэгдэл хийж, Хятадаас цэргийн тусламж хүсээгүй хэмээн баталсан байна. Энэ төрлийн асуудал дээр сонины мэдээлэлд итгэх хэрэггүй гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.
Хятадын тал ч мөн Вашингтон Постын энэ мэдээллийг хуурамч хэмээсэн бөгөөд ийм хүсэлтийн талаар огт сонсоогүй гэж АНУ дахь БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгч Лю Пэнъюй мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ