С.Эрдэнэ: Монголын бүх боломжийг Орост бэлэглэсэн Х.Баттулгыг АН-ын толгойд залахгүй
2022-03-15

АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар өнөөдөр (2022.03.15) мэдээлэл хийлээ. С.Эрдэнэ АН-ыг төлөөлөх эрхзүйн чадамжгүй этгээдүүд намын даргын сунгаа гэх хууль бус ажлыг зохион байгуулж байгааг хэллээ. Тэрбээр “Төрт ёсны хууль дээдэлдэг зарчмыг уландаа гишгэж, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон УИХ-ын гишүүн байгаа хоёр этгээд хууль бус үйл ажиллагаанд оролцож байгаад харамсаж байна. Энэ бол гэмт үйлдлээ нууж далдлахаар АН-ыг ашиглаж буй хууль бус үйлдэл.

 

 

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгатай холбоотой маш олон асуудал ар араасаа гарч байгаа. Хөгжлийн банктай холбоотой асуудлын 50-иас илүү хувь нь төмөр зам, ХХБ, Х.Баттулгатай холбоотой асуудал байгаа. Энэ удахгүй ил тод болно. Хөгжлийн банкны хөрөнгөөр хэрхэн тоглосны зах зухаас харагдана. Цаашлаад АН-ын байр байгаа газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас 15 тэрбумын зээл аваад төлөхгүй, хүү торгуультай 23 тэрбумын өрөнд орчихсон байна. МоАХ-ны партизануудад зориулсан байр барина гэж “Буман залуус” гэх  хуурамч хөтөлбөр хийж, Пирамид орд компаниар дамжуулан зээл авсан зэрэг олон асуудал бий.

 

Х.Баттулга МоАХ-ны даргаар  ажиллаад  16 жил болж байна. Ардчиллын цорын ганц манлайлагч хүч болсон МоАХ-н унтуулаад 16 жил боллоо. Одоо АН-ыг унтуулах гэж байгаа бол хэрхэвч зөвшөөрөхгүй. Энэ хүн эрүүгийн гэмт хэрэгтэн. Монголын эдийн засаг, хөгжлийн бүх боломжийг Орост бэлэглэсэн. Ийм хүнийг АН өөрийнхөө толгой дээр залахгүй” гэсэн хатуухан байр суурийг илэрхийллээ.

 

Мөн тэрбээр "02 дугаар сарын 16-нд нийслэлийн захиргааны хэргийн шүүх эцсийн шийдвэрээ гаргасан. Ц.Туваан, О.Цогтгэрэл нарт байгаа тамгыг хүчингүйд тооцож, надад байгаа тамгыг хүчин төгөлдөр гэж үзэн, давж заалдах эрхгүйгээр энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Одоо тамганы маргаан байхгүй. Зөвхөн Ц.Туваан гэх хүн АН-ыг төлөөлөх эрхтэй эсэхийг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэнэ" гэсэн мэдээллийг өглөө.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Кккк Кккк:
Женко баттулга монгол улсыг хамгийн томоор хорлосон улс төрч .танк гэж айлгаагүй бол төмөр замаар нүүрс гарч улс их орлогтой байх байлаа
2022-03-16
л.БАЯР:
ЫАТТУЛГА БУРУУТАЙ ЮМ БОЛ ТИЙМ ХҮНИЙГ ГАРАЖ ИРЖ МОНГОЛЫН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛСАН АРДЧИЛСАН НАМ, ТА ӨӨРӨӨ Ч БУРУУТАЙ ГЭСЭН ҮГ. ИДЭХ УУХДАА БОЛОХООР УХААН ТАРХИ НЬ ГЯЛАЛЗААД БАЙДАГ АТЛАА ЯАГААД ИЙМ ЛОГИКГҮЙ ЯРЬДАГ УХААН МУУТАЙ БАЙДАГИЙГ ЧИНЬ ОЙЛГОХГҮЙ ЮМ
2022-03-16
Эрэл:
Баттулга тийм овоо юм бол өөрөө анх элсэж байсан Эрэл намаа босгоод ир л дээ
2022-03-15
Баттулга л биш бол Эрдэнээ чи өөрөө үлдсэн ч яахвээ.
2022-03-15
Хүзүүгүй хулгайч Элбэгдорж тэргүүтэй мэлхий Эрдэнэ мэтийн новшнуудыг монголын улс төрөөс бүрмөсөн зайлуулах хэрэгтэй.
2022-03-15
Эхлээд Эрдэнэ, дараа нь Тулга шоронд орох ёстой
2022-03-15
Танк ороод ирнэ гээд үү
2022-03-15
Oros ehneree dagaad toniloosoi
2022-03-15
ЖЭНКО ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ИДЭЖ УУЖ ХАНАДАГГҮЙ НОВШ ТЭНЭГҮҮДИЙГ ТАНКААР АЙЛГАЖ ТӨМӨР ЗАМЫГ ГАЦААСАН ГЭТЭЛ МАН ЖИЛИЙН ДОТОР БАРЬЖ БАЙНА
2022-03-15