Украин: Оростой тавдугаар сард багтаан энхийн тохиролцоонд хүрэх байх

Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Алексей Арестович Оростой хэзээ энхийн тохиролцоонд хүрч магадгүй талаар мэдээлжээ. Энэ талаар РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Улс төрчийн мэдээлснээр, хамгийн ойрдоо нэгээс хоёр долоо хоногт, цаад тал нь тавдугаар сарын сүүлээр Украинаас цэрэг гарч магадгүй гэнэ.
"Тавдугаар сард багтаж, магадгүй тавдугаар сарын эхээр бид энхийн хэлэлцээр хийх байх. Түүнээс ч наана байж мэднэ. Юу болохыг харж л байя, би хамгийн цаад талын хугацааг л хэлж байна" хэмээн Арестович мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, гуравдугаар сарын 14-ний даваа гарагт Украин, ОХУ-ын дөрөв дэх шатны хэлэлцээ цахим хэлбэрээр болсон. Тэд тодорхой үр дүнд хүрэлгүй завсарласан бөгөөд мягмар гарагт хэлэлцээ үргэлжилнэ гэж мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ