Туркмен: Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүний хүү ялжээ

Гуравдугаар сарын 12-ны өдөр Туркменистанд Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Энэ сонгуульд есөн хүн өрсөлдсөнөөс өнөөгийн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү ялалт байгуулсан талаар "Хроника Туркменистана" мэдээлсэн байна.
Туркменистаны Сонгуулийн төв комиссын мэдээлснээр, Сердар Бердымухамедов 72,97 хувийн санал авч, дараагийн ерөнхийлөгчөөр сонгогджээ. Орон нутгийн сонгуулийн комиссын мэдээлснээр, сонгууль "баяр ёслолын байдалтай, зохион байгуулалт сайтай" болж өнгөрсөн гэнэ.
Өнөөгийн Ерөнхийлөгчийн хүү болох Сердар Бердымухамедов одоо 40 настай. Тэрбээр Туркменийн сайд нарын танхимын орлогч даргын албыг хашдаг юм. Түүний эцэг Гурбангулы Бердымухамедов 2007 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс хойш Туркменийг удирдаж байгаа бөгөөд 2022 оны эхээр залуу үедээ халаагаа өгнө гэж мэдэгдсэний дараа хүү нь сонгуульд оролцох гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ