С.Энхболд: Ор дэлгэж, коридорт хэвтэж байсан өвчтнүүдийг зохицуулсан

img

Томуугийн өвчлөл нэмэгдэж, дүүрэг болон хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Оргүйгээс эцэг эхчүүд өвдсөн хүүхэдтэйгээ эмнэлгийн коридорт хэвтэж буй дүр зураг олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Тэгвэл талаар ямар зохицуулалт хийж байгаад Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ковид 19-ийн түр хорооны хуралдааны үеэр хариулт өглөө.

 

 

Тэрбээр “Томуу, томуу төст өвчний тархалт 11 дүгээр сарын дундаас эхэлсэн. Коронавирусийн халдвар дэгдэлттэй байсан учраас томуугийн өвчлөл дарангуйлагдаж байсан. Ковидын IV дэх давалгаа буурахаар томуугийн идэвхжил нэмэгдэж байна.

 

Томуугийн өвчлөл улирлын чанартай, оргил үе нь 5-7 хоног байдаг. Тиймээс эмнэлэг барих шаардлагагүй. Харин хүний нөөц, орны зохицуулалтаа хийх хэрэгтэй.

 

Бид нийслэлийн Эрүүл мэндийн газарт нэмж ор дэлгэх тодорхой чиглэл өгсөн. Энэ дагуу нэмэлт ор дэлгэж, олон нийтийн сүлжээгээр цацагдсан коридорт хэвтэж буй байдлыг бүрэн зохицуулсан.  Томуугийн өвчлөлтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт карантин тогтоох санал гаргаагүй" гэсэн хариултыг өглөө.

 

Хүүхдийн эмнэлгийн орны асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ