О.Гэрэлт-Од: “No Alcohol” аяныг дэмжиж ажиллана

img

 

Монголын Залуучуудын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од "Монголын Залуучуудын холбооны өмнөх удирдлага “Спирт уу, Спорт уу гэдэг аяныг өрнүүлж байсан.  Монголын Залуучуудын холбоо төр засгийнхаа зөв зүйлийг нь тууштай дэмжинэ. Харин буруу зүйлийг нь хатуу шүүмжилж, зогсооно гэдгээ маш олон удаа илэрхийлсэн. Энэ хүрээнд 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэдийнхээ загатнасан газар маажиж, архидалтын асуудлыг хөндлөө. “No Alcohol” аяныг улс орон даяар өрнүүлэхээ зарлалаа.

 

Монголын Залуучуудын холбоо “No Alcohol” аяныг бүрэн дүүрэн дэмжиж, ажиллахаа илэрхийлж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 208 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Мөн нийт 521 согтуугийн дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэл 122, зөрчлийн дуудлага 496, эрүүлжүүлэхэд 208, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага байна. Нийт цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын 30 хувь нь архидалттай хамааралтай байна. 2021 онд 533 хүн архинд хордож нас баржээ. Жилд дунджаар 70-80 мянган хүн эрүүлжүүлэхэд хонодог гэсэн тооцоо судалгаанууд байна. Бид архины хэрэглээ юунаас болж байгаа талаар судалгаа хийж байгаа. Бид архидалтын эсрэг зургаан ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд,  

 

  • Баасан гараг бүр улсын хэмжээнд спорт заалыг үнэ төлбөргүй болгох

  • Архины шилэн дээр анхааруулга наах

  • Баярын өдрийг архигүй тэмдэглэх

  • Албан байгууллага, ААН-д сургалт орох

  • Бусдын архиар шахахгүй байх соёлд суралцах байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Huvichlal nereer luivardaj avsan hulgaich naraas ulsiin uildveruudee butsaaj avch irgedee ajiltai bolgo. Tuunees bish Hurelsuhiig dagaj daldaganahaa boli.No alcohol ch geh shig. Mongol helee dutuu ezemshsen uu.
2022-03-16
ЛАЛАРЫН АРХИЧИН ГАР АРХИА УУЧИХААД УС ДҮҮРГЭЭД БУЦААЖ АСГААД ШОУДААД ЗОГСОЖ БАЙХААР ХЭН ИТГЭХ ЮМ БЭ
2022-03-16
ХООСОН ПОПРОХОО БОЛЬЦГОО МАН-ЫН МАНГАР ПАЦАНУУД... АРХИ БАРЬЖ СҮРЖИГНЭХИЙНХЭЭ ОРОНД АРХИНД ОРСОН ХҮНИЙГ АРХИНААС НЬ ГАРГАЖ АЖИЛ ХӨДӨЛМӨРТЭЙ БОЛГОХ ТАЛААС НЬ АЖИЛЛААЧ. АРХИДАЛТ ГЭДЭГ БОЛ АЖИЛГҮЙДЛИЙН СҮҮДЭР ШҮҮ ДЭЭ. ЭРЧҮҮД АЖИЛТАЙ, ЦАЛИН ОРЛОГОТОЙ БОЛ ХЭН АРХИ УУГААД ЯВААД БАЙХЫГ БОДОХОВ ДЭЭ.... НААД ХОЦРОГДСОН ПОПРОЛТОО БОЛЬЧИХ
2022-03-16