Нетфликс Зеленскийн тоглосон цувралыг гаргана

img

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский гол дүрд нь тоглосон "Ард түмний зарц" цуврал кино АНУ-д дахин цацагдахаар болсон талаар Америкийн Netflix компани мэдэгджээ. 

 

"Та нарын хүсэлтээр цуврал дахин гарна. "Ард түмний зарц" цуврал Нэгдсэн улсад дахин гарахаар боллоо" хэмээн Твиттер хуудсандаа бичсэн байна.

 

Энд дуулгахад, "Дараагийн Ерөнхийлөгчийн түүх" гэсэн уриатай "Ард түмний зарц" цуврал кино 2015 онд дэлгэцнээ гарч байсан. Кинон дээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн, түүхийн багш Василий Петрович Голобородькогийн талаар өгүүлдэг юм. Улс төрийн сэдэвт энэхүү хошин цуврал Украины телевизийн түүхэн дэх хамгийн алдартай цуврал болсон. 2015-2019 оны хооронд гурван бүлэг гарсан энэ цувралын гол дүрийг Владимир Зеленский бүтээсэн юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

путин л хохироосон харин ч энэ хүн чадахаа хийж байна. та нар шиг малуудын хажууд энэ хүн зоригтой бас дээд сургууль төгссөн хуульч хүн шүү юу гэж жүжигчнийг сонгохов хуульч хүн
2022-11-01
Pkx:
"Ерөнхийлөгч болж тоглосон нь" гэдэг кино шүү дээ.Зеленский ерөнхийлөгч болж тоглоод Узрайны ард түмнийг хохироочихлоо доо.
2022-03-18
путин л хохироосон харин ч энэ хүн чадахаа хийж байна. та нар шиг малуудын хажууд энэ хүн зоригтой бас дээд сургууль төгссөн хуульч хүн шүү юу гэж жүжигчнийг сонгохов хуульч хүн
zartsiinhaa kinog gargaad baij dee Sluga USA.
2022-03-18