Венесуэлд Оросыг дэмжсэн жагсаал болжээ

Украин дахь Оросын цэргийн ажиллагааг дэмжсэн жагсаал гуравдугаар сарын 15-ны өдөр Венесуэлд болжээ. Энэ жагсаалд ойролцоогоор 50 хүн оролцсон гэж РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Оролцогчдын дунд Зөвлөлт, Оросын их дээд сургууль төгсөгчдийн холбооны гишүүд, нутгийн оюутнууд, идэвхтнүүд болон Венесуэлд амьдардаг Оросын зарим иргэн оролцжээ. Тэд Z үсэг хэлбэрээр жагсаж, "Za 'победу" буюу "Ялалтын төлөө" гэсэн уриа барьсан байна.
"Украин дахь фашизм, нацизмтай тэмцэж байгаа залуусаа дэмжиж байгаагаа илэрхийлж байна" хэмээн нэгэн оролцогч ярьсан байна.
Энд дуулгахад, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Украин дахь Оросын цэргийн ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлэн, АНУ, НАТО-г шүүмжилж байлаа. Түүний үзэж байгаагаар өнөөгийн нөхцөлд гагцхүү НАТО буруутай, тэд олон жилийн туршид Орост аюул заналхийлж, бүс нутаг дахь хурцадмал байдлыг өдөөж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ