ОХУ, Украин энхийн төлөвлөгөө боловсруулжээ
2022-03-17

Орос, Украин улс хэлэлцээний явцад 15 заалтаас бүрдсэн төлөвлөгөө боловсруулжээ. Энэ төлөвлөгөөнд Украин төвийг сахих, Украины Зэвсэгт хүчнийг цомхотгосон тохиолдолд гал зогсоох, цэрэг гаргах зэрэг заалтууд багтсан талаар Financial Times сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энхийг тогтооход чиглэгдсэн энэхүү төлөвлөгөөг боловсруулахад хоёр тал ихээхэн ахиц гаргаж чадсан гэнэ. Төлөвлөгөөнд Украины тал НАТО-д элсэхээс татгалзах, нутаг дэвсгэр дээрээ гадаадын цэргийн бааз, зэвсэглэл байршуулахгүй байх амлалт багтаж байгаа аж.

 

Хэдийгээр ийм төлөвлөгөө боловсруулж байгаа ч Владимир Путин энх тайвныг тогтоож, хямралыг шийдвэрлэх тал дээр нухацтай байр суурьтай байгаа гэдэгт Украины тал төдийлөн итгэхгүй байгаа гэж FT мэдээлсэн байна. Москва армийн бүрэлдэхүүнээ сэлгэх, довтолгоогоо үргэлжлүүлэхийн тулд цаг хожин ийм үйлдэл гарагж байж болзошгүй гэж Украины тал сэрэмжилж байгаа аж.

 

Өмнө нь Украины талын төлөөлөгч Михаил Подоляк мэдэгдэл хийхдээ, өөр нэг тал Украины нутаг дэвсгэр рүү халдвал хэд хэдэн орон Украины талд орох боломжтой байх аюулгүй байдлын баталгааны Украин маягийн загвар санал болгож байгааг онцолж байв. Түүний өгүүлснээр, ямар ч хэлэлцээ хийсэн Украин армиа хадгалж үлдэх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bold:
Ukrinii dain bol muu udirdagshaas ulbaatai elbegdorj shig am hogjson jvjigshin ard tvmneeree togolshloo Putin neg moson nam darj baij tsergiin ajilgaag zogsooh heregtei elbegdoj shig ulsuud ulsiig delhiig svirvvlne
2022-03-17
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддадгүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-17
Нэг мөр нам дарж,хэзээ ч дахин сэргэж жүжиг тоглохгүй болгоорой Буудээн.Наадуул чинь нэг өглөө босоод НАТО-д элсэнэ,цөмийн зэвсэгтэй байна гээд хулгайгаа ярина,
2022-03-17
Болд:
Путинд итгэлтгүй шүү. Украйн руу дайрахгүй гэж дэлхий даяар улаан цайн мэдэгдэж байсан. Дайнд орсон цэргүүдийн дунд шинэ цэргүүд байхгүй дандаа гэрээт, тусгай мэргэжлийн цэргүүд байгаа гээд л мэдэгдээд байсан. Дэхий дахиныг болон өөрсдийнхөө ард түмнийг хуурсан ийм худалч хүнд итгэж болох уу
2022-03-17
Нэг мөр нам дарж,хэзээ ч дахин сэргэж жүжиг тоглохгүй болгоорой Буудээн.Наадуул чинь нэг өглөө босоод НАТО-д элсэнэ,цөмийн зэвсэгтэй байна гээд хулгайгаа ярина,