ОХУ Донбасс, Украин руу 2000 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ

img

Хүмүүнлэгийн ажиллагаа эхэлснээс хойш Оросын Онцгой байдлын яам 2000 гаруй тонн тусламжийн ачааг Украин, Донбассын оршин суугчдад хүргэсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ долоо хоногт Ногинск болон Доны аврах төвүүдийн 50 ачааны машин 500 тонн хүмүүнлэгийн ачааг Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс болон Украины зарим бүс нутгууд руу хүргэсэн байна.

 

Белгород, Ростов муж, Крымд ачааг баглаж байгаа бөгөөд хүмүүнлэгийн ачаанд хүнсний бүтээгдэхүүн болон нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн багтаж байгаа аж. 

 

Энд дуулгахад, сүүлийн хоёр өдөр Донбасс, Украинаас 24,5 мянган дүрвэгч Оросын нутаг дэвсгэрт ирсэн бол Орост ирсэн нийт дүрвэгчдийн тоо 272 мянга болсон талаар ТАСС мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ