Global Times: НАТО түрэмгий байдлаар хүрээгээ тэлсэн нь Украины хямралд хөтөлсөн

НАТО зүүн зүгт түрэмгий байдлаар хүрээгээ тэлсэн нь Украинд хямрал үүсэх гол шалтгаануудын нэг болсон гэж Хятадын Global Times сонины нийтлэлд өгүүлжээ.
"НАТО -ийн гар цусанд будагдсан, энэ эвсэл өөрөө урт хугацааны туршид дэлхийн болон бүс нутгийнх аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулж байгаа" хэмээн Хятадын Global times сонинд бичсэн байна.
Түүнчлэн 1999 онд Югославыг бөмбөгдсөн зэрэг цэргийн олон сөргөлдөөнийг Хойд Атлантын эвсэл өдүүлсэн хэмээн нийтлэлч онцолсон байна. Мөн "Оросын эсрэг хамтдаа зогсохын тулд" бусад орнуудад дарамт шахалт учруулахын оронд НАТО өөрийнхөө бодлогын талаар бодох ёстой хэмээн бичжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ