ОХУ-ын Онцгой байдлын яамны сайтыг хакерджээ

img

Оросын Онцгой байдлын яамны албан ёсны сайтыг цахим халдлагад өртжээ. Энэ сайтын нүүр хуудсан дээр Украин дахь Оросын цэргийн ажиллагааг шүүмжилсэн материал байршиж байсан бол одоо өөрчлөгдсөн байна. 

 

"Сайт түр хугацаанд ажиллахгүй байгаа тул хүлцэл өчье. Техникийн ажил явагдаж байна" гэсэн бичиг сайтын нүүр хуудсан дээр гарч ирж байгаа аж. 

 

Энэ нь Оросын төрийн байгууллагуудын сайт руу халдсан анхны тохиолдол биш юм. Оросын цэргүүд Украин руу халдсанаас хойш ОХУ-ын Соёлын яам, Хэрэглэгчийн хяналтын газар зэрэг олон төрийн байгууллага цахим халдлагад өртөж байв. Мөн ТАСС, Форбс, Известия зэрэг Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудын сайтыг ч хакердаж байсан бөгөөд үүний хариуцлагыг  Anonymous бүлэглэл өөр дээрээ хүлээж байв. Энэ бүлэглэл Оросын цэргүүд Украин руу орсны дараахан Оросын Засгийн газарт цахим дайн зарлаж байгаагаа мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддадгүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-17