Ален Делон эвтанази хийлгэж, амьдралаас явах хүсэлтэй байгаа гэв

Францын жүжигчин Ален Делон эвтанази хийлгэж амьдралаас явах хүсэлтэй байгаагаа хүүдээ дуулгасан талаар NBC мэдээлжээ.
"Хөгшрөх бол зогсолт. Бид юу ч хийж чадахгүй. Бид нүүр царайгаа, хараагаа ч алдана. Босоод зогсохоор хөл өвдөнө, өвдөлт зовлон аймшигтай" хэмээн Ален Делон өгүүлсэн байна.
Өдгөө 86 настай Ален Делон Швейцарт амьдарч байгаа, 2019 онд хоёронтоо зүрхний шигдээс болсныхоо дараа гэрээсээ огт гаралгүй амьдрах болжээ. 2020 онд түүний цорын ганц эхнэр байсан Натали Делон хорт хавдрын улмаас нас барсан юм.
Ален Делон хэдийнэ гэрээслэлээ бэлдсэн бөгөөд бие барсных нь дараа өмч хөрөнгийг нь хуваах "бохир ажил" төрөл төрөгсөд нь хийгээсэй гэж хүсэхгүй байгаа тул ийнхүү эрт гэрээслэл бичсэн гэнэ.
Түүнчлэн өдгөө 57 настай том хүү Энтонидоо гол захиасаа захьсан бөгөөд хүүгээсээ үхэхэд нь туслахыг гуйсан аж. Жүжигчин эвтаназийг огтхон ч эсэргүүцдэггүй байсан бөгөөд ийнхүү сайн дураар амьдралаас явахын тулд энэ ажилбарыг хуулиар зөвшөөрсөн Швейцарт ирж амьдрах болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ