Москвад жолоочгүй такси туршина

Оросын нийслэл Москва хотод жолоочгүй такси турших эрхзүйн журмыг ОХУ-ын Засгийн газар баталсан талаар Ferra.ru мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тусгай апликейшнээр дамжуулан жолоочгүй такси дуудаж болох гэнэ. Туршилтыг жолоочтой болон жолоочгүй гэсэн хоёр төрлөөр явуулах юм байна. Туршилт амжилттай болвол 2025 он гэхэд жолоочгүй таксинууд энгийн тээврийн хэрэгсэл болно гэж эх сурвалж мэдээлжээ.
Жолоочгүй такси турших бүсээр Ясенево дүүргийг сонгосон байна. Яндекс компанийн мэдээлснээр, тус компанийн апликейшнээр дамжуулан энэ таксиг дуудаж болох бөгөөд үнийн хувьд энгийн такситай адилхан байх гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ