Украин, Орос хүмүүнлэгийн коридор байгуулахаар тохиролцжээ

Гуравдугаар сарын 17-ны өдөр Орос, Украин хүмүүнлэгийн коридор есийг байгуулахаар тохиролцсон ч пүрэв гарагт найман коридор ажилласан гэж Украинаас авсан мэдээлэлтэйгээр ВВС агентлаг мэдээлсэн байна.
Гуравдугаар сарын 17-ны өдөр Мариуполь хотоос Запорожье хүрэх хүмүүнлэгийн коридор үргэлжлүүлэн ажилласан бөгөөд зөвхөн өчигдөр гэхэд л мянга гаруй хүн энэ коридороор дамжин өнгөрчээ. Тодруулбал, Мариуполь хотоос Запорожье руу 470 автомашинаар нийт 1865 хүн ирсэнээс 479 нь хүүхэд байсан гэнэ.
Запорожье хотын даргын мэдэгдсэнээр, Мариуполь хотоос ирсэн бүх хүнийг хооллож, эмнэлгийн тусламж үзүүлэн, байршуулсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ