Австрали, Япон, Шинэ Зеланд ОХУ-ын эсрэг шинээр хориг тавилаа

Австрали, Япон, Шинэ Зеландын засгийн газрууд Оросын улс төрчид, бизнесменүүд болон батлан хамгаалах, банкны салбарын эсрэг шинээр хориг тавьжээ.
Австралиас зарласан хоригт Оросын 11 банк, төрийн байгууллага, тэр дундаа Үндэсний баялгийн сан, Сангийн сайд багтсан байна. Харин Шинэ Зеландын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний жагсаалтад Владимир Путин болон Ерөнхий сайд Михаил Мишустин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Дотоод хэргийн сайд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд багтжээ.
Түүнчлэн 364 улс төрийн зүтгэлтэн, цэргийн алба хаагч, сэтгүүлчийг Шинэ Зеланд руу нэвтрэхийг хориглосон байна. Мөн Оросын банк, үйлдвэр зэрэг нийт 19 байгууллагыг хоригт багтаажээ.
Япон улсын тухайд 15 хувь хүн, есөн компанийн эсрэг хориг арга хэмжээ тавьсны дотор Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова, "Рособоронэкспорт", "Вертолет России" багтсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ