Орос Львовт агаарын цохилт өгчээ

img

Гуравдугаар сарын 18-ны өглөө Украины Львов хотод хэдэнтээ дэлбэрэлт болсон талаар Украины УНИАН агентлаг мэдээлжээ. Энэ хотын нисэх буудлын орчимд пуужингууд унасан байна. 

 

"Львовын нисэх буудлын орчимд Оросын цэргүүд пуужингаар цохилт өглөө. Яг хаана дэлбэрэлт болсныг хэлэх боломжгүй ч ямар ч гэсэн нисэх буудал цохилтод өртөөгүй" хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Үүний дараахан гарсан мэдээллээр нисэх онгоцны засварын үйлдвэр дээрээс хэд хэдэн пуужингаар цохилт өгсний улмаас үйлдвэрийн барилга устжээ. 

 

Үйлдвэрийн ажиллагааг өмнө нь зогсоосон байсан тул энэ довтолгооны улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Одоо хэргийн газарт аврагчид болон холбогдох албаныхан ажиллаж байгаа гэ Львов хотын дарга мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
25,eagle тв нүүд дан өрөөсгөл мэдээ явуулж бн. Мэдээллийг тэнцүү явуулах нь шудрага ёсонд нийцнэ
2022-03-20
Хэвлэл мэдээлэл түгээдэг зарим нэг байгуулга нь мөнгөнд явдаг уу?
2022-03-19
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддадгүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-18
Хэвлэл мэдээлэл түгээдэг зарим нэг байгуулга нь мөнгөнд явдаг уу?
энэ тэгээд "хэргийн газар" уу?
2022-03-18