Украины далбаатай ижил өнгийн малгай өмссөн эмэгтэйг торгожээ

img

Москва хотын оршин суугч эмэгтэйг шар, хөх өнгө хосолсон малгай өмссөн, Украины өнгөтэй зүрхэн чимэглэл зүүсэн хэргээр 30 мянган рублиэр торгожээ. Энэ талаар эрхзүйн тусламж үзүүлэх "Сетевые свободы" төслийнхөн мэдээлснийг ВВС дамжуулсан байна. 

 

Хэргийн материалд эмэгтэйг "ОХУ-ын Зэвсэгт хүчинд таагүй хандаж байгааг ил тодоор илэрхийлэх, Украины далбааны өнгө бүхий хувцас, тэмдгийг олон нийтийн газарт харуулж, хэвлэл мэдээлэл болон блогчдын анхаарлыг татсан" хэмээн бичсэн байсан гэнэ.

 

Энд дуулгахад, Орос улс дайн эхэлснээс хойш дайныг эсэргүүцсэн аливаа арга хэмжээнд нэгдсэн хүмүүсийг баривчлан саатуулах, торгох арга хэмжээ авсаар байгаа юм. "ОВД-Инфо" хүний эрхийг хамгаалах төслийнхний мэдээлснээр хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Оросын дайныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон 14 980 хүн саатуулагдсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хэ хэ далбааг нь ч ямар гэдгийг нь мэдэхгүй санаандгүй цэнхэр шартай малгай хувцас өмсөөд явбал баларах юм байна л даа Арай л биш болж байгаа юм байна даа
2022-03-19
Бүр яг хойд со
2022-03-19
оросын ард түмэн дарангуйлагчидаасаа болж бүх түүхийнхээ турш цусаар уйлсан
2022-03-18
оросын ард түмэн дарангуйлагчидаасаа болж бүх түүхийнхээ турш цусаар уйлсан
2022-03-18
Уншигч:
Хэлэх ч үг алга даа, сайхан орос орныг самарч гүйцлээ, хэрхэхийг тэнгэр мэдтүгэй.
2022-03-18
Яг үнэнийг хэлжээ:
Бас нэг нүдийг минь нээсэн зүйл бол Батцэцэг, Занданшатар мэт нь ГХ-ны сайд, Лу Болд, Ажнай Бат-Эрдэнэ, Нямааа Энхболд нар БХ-ын сайд хийж байсанд гутарсаан.
2022-03-18
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддадгүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-18
Яг үнэнийг хэлжээ:
Бас нэг нүдийг минь нээсэн зүйл бол Батцэцэг, Занданшатар мэт нь ГХ-ны сайд, Лу Болд, Ажнай Бат-Эрдэнэ, Нямааа Энхболд нар БХ-ын сайд хийж байсанд гутарсаан.
Путлер капут
2022-03-18
зочин:
Xойдын тарган цагаан бацаанаас ч давж гарах нь... энэ Oросууд.
2022-03-18
Болд:
Ард түмнээ сонсдоггүй ийм дарнгуйлагчтай улс яаж ч ялах вэ дээ. Манай төр барьж буй ХЭД АРАЙ ДУУРАЙХГҮЙ БАЙГАА ДАА
2022-03-18