Эстони, Латви, Литва, Болгар улс Оросын зарим дипломатыг хөөн гаргана

Европын хэд хэдэн орон Оросын Элчин сайдын яамдын ажилтнуудыг нутгаасаа хөөх шийдвэр гаргасан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Болгар улс 10 дипломат, Литва дөрөв, Латви, Эстони тус бүр гурван липломатыг хөөн гаргахаар болсон байна.
"Дипломат статустай зөрчилдсөн үйл ажиллагаа эрхэлсэн болон Оросын түрэмгийлэл Украинд үргэлжилж байгаа тул Оросын Элчин сайдын яамны гурван ажилтныг хөөн гаргахаар болсон" гэж Латвийн Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Болгар дахь Оросын Элчин сайд Элеонора Митрофанова үүнийг "нэн нөхөрсөг бус үйлдэл" гэж үзэж байгаагаа илэрхийлээд хариу арга хэмжээ авах эрхтэй хэмээн мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ