Оросуудыг үзэн ядах хандлагыг эсэргүүцэн ханан дээр Достоевскийн хөргийг зуржээ

Италийн Неаполь хотод байх Техник-үйлдвэрлэлийн дээд сургуулийн ханан дээр суут зохиолч Достоевскийн хөргийг зуржээ. Энэ нь Италид улам бүр газар авч байгаа оросуудыг үзэн ядах хандлагатай тэмцэж байгаагийн илрэл гэнэ.
Достоевскийн хөргийг ханан дээр томоор зурсан хүн нь Италийн зураач Йорит аж. Тэрбээр Украин, Оросыг тойрсон асуудлын улмаас Миланы их сургууль Достоевскийн тухай лекц орохоо больсон шийдвэрийг эсэргүүцэн энэ зургийг зуржээ.
"Соёл бол олон талт үнэт зүйл. Достоевский бол хүн төрөлхтний ололт" хэмээн Йорит өгүүлсэн байна.
Энд дуулгахад, ОХУ Украин руу довтолсноос хойш олон улс оронд эдийн засгийн хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бол олон оронд Оросын соёл, орос хүмүүсийг үзэн ядах хандлага ажиглагдаж байгаа. Энэ хандлагын улмаас Оросын олон алдартан тайзнаа гарах боломжгүй, тэр бүү хэл Паралимпийн тамирчид ч тэмцээн уралдаандаа орж чадаагүй юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ