Беларусийн гурван банкийг SWIFT-ээс салгажээ

img

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украин руу довтолсноос хойш  ОХУ-ыг дэмжиж байгаа гэсэн шалтгаанаар барууны орнууд Беларусь улсын эсрэг хориг арга хэмжээ тавьсаар байгаа юм. 

 

Энэ удаад Европын холбооны хоригт багтсан Беларусийн гурван банкийг SWIFT системээс салгажээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Беларусийн "Белагропромбанк", "Беларусийн хөгжлийн банк" болон "Дабрабыт" гэсэн гурван банк SWIFT-ээс салгагдаж, улмаас "Белагропромбанк"-ны картаар Европын холбооны нутаг дэвсгэр дээр гүйлгээ хийх боломжгүй болсон байна. 

 

ОХУ Украин руу довтолсноос хойш Оросын холбоотон болох Беларусийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавих улс орнууд нэмэгдсээр байгаа. Түүнчлэн барууны олон брэнд энэ улсад үйл ажиллагаа явуулахаа зогсоосон юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
За ингээд Беларусь бас цэргээ илгээж, дайнд оролцох зам шуудрах нь дээ. Муу шүү
2022-03-21