НӨАТ: Гурван сая төгрөгийн гурван азтан тодорлоо

Өчигдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 2 дугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 30,240,220 баримт хамрагдсанаас:
-
3 сая төгрөгийн 3
-
1,5 сая төгрөгийн 21
-
500 мянган төгрөгийн 294
-
100 мянган төгрөгийн 2740
-
30 мянган төгрөгийн 27275 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 87982551.
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 18645636.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ