Мариуполь хотын даргын зөвлөх: Бид эцсийн хүчээ шавхтал тулалдана

ОХУ Украин руу халдаж, дайн эхэлснээс хойш 25 өдөр өнгөрөөд байна. Талууд хэлэлцээ хийж байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй, Украинд тэр дундаа Донецк мужид байх Мариуполь хотод байдал нэн хүнд хэвээр байгаа юм.
Хэдийгээр ОХУ хүмүүнлэгийн амлалтууд өгч байгаа ч үүнд итгэх хэрэггүй, хот бүхэлдээ "дайсныг эсэргүүцсэн хэвээр байна" гэж хотын даргын зөвлөх Петр Андрющенко мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
"Бид сүүлчийн цэрэг хүртлээ тулалдана" хэмээн Андрющенко ВВС агентлагт ярьсан байна.
Түүнчлэн Украины бусад албаны этгээдүүдийн мэдэгдэж байсан, Мариуполь хотоос Оросын цэргүүд энгийн оршин суугчдыг хүчээр Орос руу нүүлгэн шилжүүлж байгаа гэх мэдээллийг ВВС агентлагт өгсөн байна. Гэхдээ энэ мэдэгдлийг шалгах боломжгүй гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ