Байден Польшийг зорино

img

Гуравдугаар сарын 25-ны баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Польшийн нийслэл Варшав хотыг зорьж, Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзана гэж Цагаан ордон мэдээлжээ. 

 

Хоёр орны төрийн тэргүүн "Украины эсрэг Оросын өдөөсөн зөвтгөх аргагүй дайнаас үүдэлтэй хүний эрхийн салбар дахь хямрал, хүмүүнлэгийн хямралд үзүүлэх" олон улсын хариу арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэж Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгдсэн байна.

 

Байден Польшид очихынхоо өмнөх өдөр НАТО-ын холбоотнууд, G7 болон Европын холбооны тэргүүнүүдтэй Брюссельд уулзаж, Оросын түрэмгийллийн дарааха Украиныг дэмжих олон улсын хүчин чармайлтын талаар хэлэлцэх аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Украйн ялагдаж таарна. Энэ дайныг Польшийн нутаг дэвсгэр дээр үргэлжлүүлэх эсвэл Польш Украйнд тусалж цэргээ оруул гэх мэт асуудал ярьж шахах гэж яваа байх. Өөрийнх нь нутагт дайн болохгүй, америк цэрэг оролцохгүй, бусдын нутагт дайн үүсгэж, мөнгөө эргэлдүүлж, эрх мэдлээ баталгаажуулах, Оросыг улам хүчгүй болгох гэж байгаа даа...
2022-03-21
zochin:
Ene zonog ovgon baij suuj chadaxgui xor nairuulj bainaa. Tertei tergui Oros yalna.Dainy gemt xeregten ni ANU oorsdoo yaax argagui mon
2022-03-21
зочин:
Америк, Африк, Автрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-21