Хонконг есөн орноос онгоц хүлээж авна

Коронавирусийн омикрон хувилбар тархсаны улмаас Хонконг гадаад улс орнуудаас агаарын тээврээр зорчигчдыг хүлээн авахаа энэ оны эхээр зогсоож байсан. Харин ирэх сарын нэгнээс Австрали, Их Британи, Энэтхэг, Непал, Канад, АНУ, Пакистан, Филиппин, Франц гэсэн есөн оронтой харилцах агаарын харилцаагаа дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс нээхээр болжээ. Энэ талаар орон нутгийн захиргааны тэргүүн Кэрри Лам мэдэгдсэн байна.
Түүнчлэн гадаад улс орнуудаас ирсэн зорчигчдыг хоёр долоо хоног тусгаарлаж байсан бол дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн Хонконгт ирсэн хүмүүс тусгаарлалтад байх хугацаандаа зургаа болон долоо дахь өдрөө өгсөн шинжилгээ нь сөрөг гарвал тусгаарлалтын хугацааг нэг долоо хоног болгон багасгахаар болжээ.
Хонконгийн захиргааны тэргүүн Кэрри Ламын мэдэгдсэнээр есөн оронтой агаарын харилцаагаа сэргээж байгаа ч гадаадын жуулчид хүлээн авахгүй, гагцхүү энэ хотын харьяалалтай хүмүүс л ирэх боломжтой гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ