Их Британийн БХЯ: Киевийн хойд хэсэгт ширүүн тулаан өрнөж байна

Их Британийн Батлан хамгаалах яам Украин, Оросын байлдааны ажиллагааны гуравдугаар сарын 21-ний өдрийн байдлаарх нөхцөл байдлын талаар мэдээлжээ.
Британийн цэргийн тагнуулын мэдээлснээр, Киев рүү зүүн хойд талаас довтолж буй Оросын цэргүүдийн хөдөлгөөн саатсан, цэргийн үндсэн хэсэг нь Украины нийслэлээс 25 км гаруй зайд байгаа гэнэ.
"Киевээс хойд зүгт ширүүн тулаан өрнөж байна. Гостомель талаас довтолсон Оросын цэргүүд Украины хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, хүч нь саарсан" хэмээн Британийн Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
Хэдийгээр Киев рүү урагшлахад ахиц гараагүй ч энэ хот Оросын байлдааны зорилго хэвээр байгаа гэж Британийн БХЯ үзэж байгаа аж. Тиймдээ ч ойрын өдрүүдэд Оросын цэргүүд хотыг бүслэхэд гол анхаарлаа хандуулна гэж БХЯ мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ