Буриадуудыг дайнд золиосолж буйн шалтгааныг асуусан сэтгүүлчийн микрофоныг хаажээ

Буриадын тэргүүн Алексей Цыденов гуравдугаар сарын 21-ний өдөр Улаан-Үд хот дахь Дуурь, балетын теартр соёлын байгууллагуудын ажилтнуудтай уулзжээ. Энэ хурлын сэдэв нь Донбасс дахь "цэргийн ажиллагаатай холбоотой" байсан гэж "Степной дозор" мэдээлсэн байна.
Энэ үеэр оролцогчдоос асуулт тавих үе ирэхэд Буриадын драмын театрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Бато Багдаев үндэстэнтэй холбоотой асуулт асуужээ.
"Яагаад Украинд байлдах болохоор хамгийн түрүүнд намхан нуруутай, онигор нүдтэй буриадууд явдаг, харин Кремлийн хананы наана цэнхэр нүдтэй, өндөр славянчууд зогсдог юм ?" гэж тэрбээр асуултаа тавьж эхэлмэгц Буриадын тэргүүн Алексей Цыденов асуултыг нь гүйцэт сонсолгүй микрофоныг унтраахыг тушаажээ.
Танхимд цугласан олон Багдаевыг эсэргүүцэж, харин түүний үгийг мушгин, "буриадуудыг гомдоосон" гэх утга бүхий үг хэлсэн хүнийг дэмжин алга ташицгаасан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ