CNN: Орос Украин руу далавчит пуужингаар довтолж байна

img

ОХУ Крымийн нутаг дэвсгэр дээрээс Украины зүгт далавчит пуужин харваж байгааг харуулсан гэрэл зургуудыг Америкийн CNN агентлаг харуулжээ. 

 

Энэ сувгийн мэдээлснээр,  хөлөг онгоцноос далавчит пуужин хөөргөж байгаа дүрс бичлэгнээс харахад Севастополиос пууин харваж байгаа нь тогтоогдсон гэнэ. 

 

Өмнө нь Пентагоны төлөөлөгч Жон Кирби мэдэгдэл хийхдээ Хар тэнгисийн хойд хэсэгт тэнгисийн цэргийн үйл ажиллагаа идэвхжиж байгааг онцолж байв. Пентагоны мэдээлснээр, хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлээд Оросын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэр рүү 1100 пуужин харважээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ